Энэ сарын 4-ий өдрийн 02:26 цагт ХУД-ийн 4-р хороо Мөнххада компаний хажуу талд барилгын дэлгүүрт гал гарч байна дуудлага иржээ
Дуудлагаар ГТУА 14-р ангийн салааны захирагч, д/ч 3.Өсөхбаяр удирдсан 9 алба хаагч, 2 автомашинтай гарч 02:34 цагт очиход ХУД-н 4-р хороо 10-674а тоотод байрлах “Андын зам констракшн”ХХК-ийн баригдаж байгаа барилгын хашаанд байрлах 12*2 метрийн хэмжээтэй төмөр чингэлгийн дээвэр дээр 1,5*1,5 метрийн хэмжээтэй модон харуулын байр шатаж байсныг унтрааж ажилласан.
Уг галд иргэн Л 58 настай эрэгтэй өртөж нас барсан байсныг гарган ХУД-н Цагдаагийн 2-р хэлтсийн мөрдөгч,ахмад Б.Мөнхнаранд хүлээлгэн өгч ажилласан байна. Галын аюулгүй байдлыг хангаагүйн улмаас ялангуяа шөнө үүрийн цагаар гал гарч амь нас, эрүүл мэндээр хохирох өндөр эрсдэлтэй байгаа тул цахилгааны аюулгүй байдлыг бүрэн хангаж, асаасан арц хүж, зулыг хяналтгүй орхихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Arhi uuhgui yu