Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө.
Тэрбээр, Омикрон хувилбарын давлагаа нэгдүгээр сарын сүүлчээр таарч байна. Сүүлийн долоо хоногт PCR шинжилгээгээр баталгаажсан тохиолдлын тоо өдөрт дунджаар 3000 орчим бүртгэгдсэн. Үүний цаана түргэвчилсэн тестээр эерэг гарсан, бүртгэгдээгүй хөнгөн өвдсөн хүний тоо 20 мянган орчим хүрсэн байх магадлалтай. Хүндрэл, нас баралт дельта хувилбартай харьцуулахад бага байна.
Эмнэлгийн орны ачаалал одоогоор харьцангуй буурч байгаа ч эргээд цагаан сарын дараа орны ачаалал нэмэгдэх хандлагатай байна. Цагаан сараар ахмад настнуудыг золгох үед халдвар дамжуулах эрсдэлтэй. Ахмад настнууд богино хугацаанд хатгаа болох, эсвэл суурь өвчнөөрөө хүндрэх эрсдэлтэй.
17-гоос доош насны хүүхдийн халдвар 20-22 хувийг эзэлж байна. Хавсарсан өвчтэй, хоол тэжээлийн дутагдалтай хүүхэд хатгаа болон хүндрэх эрсдэлтэй. Тиймээс гэр гэртээ золголт хийж, гадуур явахгүй байхыг анхааруулъя.
-Нэмэлт тунгийн дархлаажуулалт ямар түвшинд байна вэ?
-Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь хоёр тундаа хамрагдсан иргэд байна. Бид өнгөрсөн амралтын өдрөөр Баянгол дүүргийн эмнэлэгт ажиллахад Сэхээний тасагт байгаа иргэд бүгд хоёр тунгийн дархлаажуулалт хийгдсэн. Гурав дахь тундаа хамрагдсан хүн нэг ч байгаагүй.
Дахин халдвар авч өвдөж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Өвдсөнийхөө дараа вакцин хийлгээгүй иргэд байна. Өвдсөн хүмүүс эдгэрснийхээ дараа нэмэлт тунг хийлгэх шаардлагатай. Өвдсөний дараа үүссэн дархлаа таныг омикроноос хамгаалж чадахгүй гэдгийг ДЭМБ-аас анхааруулсаар байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Чи одоо больчихооч дэээээ
Ичих нүүр гэж чамд байна ууужу
Hun uhuulehee bolioch.Hyatad emch naraas suraltsaach
Одоо энэ балай тархи угаалтаа болимоор юм. Ямарч баталгаа нотолгоогүй баахан вак хүчээр шахаад.