Бразилын Сан Пауло мужид их хэмжээний аадар бороо орсны дараа үер бууж, хөрсний гулгалт үүссэний улмаас 21 хүн амиа алджээ. Мөн есөн хүн бэртэж гэмтэн, олон хүн сураггүй алга болсон бөгөөд 600 гаруй өрх орон гэргүй болсон байна.
Сан Пауло мужийн захирагч Жоао Дориа үерт автсан бүс нутгийг агаараар хянасны эцэст 2.8 сая ам.долларын яаралтай тусламжийн багцыг баталжээ. Тус мужийн Франко да Роша хэсэг хамгийн их хохирол амссан бөгөөд 14 орчим хүн сураггүй алга болоод байгааг эрх баригчид мэдээлсэн юм.
Орон нутгийн гал сөнөөгчид болон эрүүл мэндийн ажилтнууд шаварт дарагдсан иргэдийг гаргаж авахаар өдөр шөнөгүй ажиллаж байгаа хэдий ч нөхцөл байдал хүндрэлтэй байгааг албаныхан онцолсон байна.
Бразилд сүүлийн саруудад хүчтэй аадар бороо тогтмол орж байгаагийн улмаас олон арван хүн амиа алдаж, мянга мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон билээ. Энэхүү цаг агаарын эрс тэс үзэгдэл нь цаг уурын өөрчлөлтөөс үүдэн улам их хор хөнөөл учруулж байгаа гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.