СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-02-01

🔴 LIVE: Хүн амын амьжиргааны доод түвшинг Улаанбаатар хотод 277,800 төгрөг болгож нэмжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Үндэсний статистикийн хорооноос хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн баталж, өнөөдрөөс мөрдөж эхэллээ.

2022 онд хүн амын амьжиргааны доод түвшин Улаанбаатар хотод 277,800 төгрөг болсон байна. Өнгөрсөн онд 238,700 төгрөг байсныг нэмэгдүүлжээ. .

Хүн амын амьжиргааны доод түвшин гэж хэрэглээний доод хэмжээг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг хэлдэг. Хэрэглээний доод хэмжээ гэж хүний нэн тэргүүний зайлшгүй хэрэгцээг хангах хүнсний болон хүнсний бус хэрэглээний сагсаар тодорхойлсон бараа, үйлчилгээний шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон тоо, хэмжээ хэмээн хуульд заажээ.
Нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн хөлс, нөхөн олговрын хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд хүн амын амьжиргааны доод түвшинг жишиг болгодог.

Хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээг жилд нэгээс доошгүй удаа шинэчлэн тодорхойлдог байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.