СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цагаан сараар банкууд хэрхэн ажиллах вэ?

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Сар шинийн баярын өдрүүдэд банкуудын ажиллах хуваарийг танилцуулж байна. 

ГОЛОМТ БАНК: . Харин сар шинийн баярын өдрүүд буюу 2022 оны хоёрдугаар сарын 2-6-ны өдрийг дуустал бүх салбар нэгжүүд ажиллахгүй амрах ажээ. Ажил хоёрдугаар сарын 7-ны өдрөөс хэвийн үргэлжилнэ.
ХАС БАНК: Өнөөдөр цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд сар шинийн өдрүүдэд буюу 2-6-ны өдрийг хүртэл бүтэн амрах юм. Харин ирэх долоо хоногийн нэг дэх өдрөөс /2022.02.07/ энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах ажээ.
ХААН БАНК: Өнөөдөр цагийн хуваарийн дагуу буюу 16:00 цаг хүртэл ажиллаад, сар шинийн өдрүүдэд бүтэн амрах юм. Энэ хугацаанд харилцагчид өөрт ойр ухаалаг банкаар үйлчлүүлэх боломжтой.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК: “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн сар шинийн өдрүүдэд буюу 2022 оны хоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд бүтэн амрах бөгөөд хоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах аж. Түүнчлэн битүүний энэ өдөр хэвийн цагийн хуваариар ажиллаж байна.
КАПИТРОН БАНК: Өнөөдөр 09:00-16:00 цаг хүртэл, Их дэлгээр салбар 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Харин шинийн 1 болон 2-ны өдрүүдэд бүх салбар нэжүүд амрах бөгөөд баасан гарагт /2022.02.04/ Их дэлгүүр салбар 09:00-17:00 цаг хүртэл ажиллах ажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.