™ watch di|
Нийгэм | 2022-01-31

А.Ариунзаяа: Маргааш өдөр гэхэд тэтгэврийн дансанд мөнгө байршуулахаар ажиллаж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 жилийн өмнө

Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр тусгасан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын ээлжит бус чуулганаар өнөөдөр эцэслэн баталлаа. Харин 

“Харин Улсын Их Хурлын дарга гарын үсэг зурж ёсчлон батлах ёстой.  Ёсчилсон хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээж Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй. Харин хууль, тогтоолыг "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд албан ёсоор нийтэлсний дараа хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм. Дээрх бүх процесс одоо хийгдэж байгаа бөгөөд хүн бүхэн хичээн ажиллаж байна. 

Засгийн газар үүний дараа хуралдаж яг хэдэн төгрөгөөр яаж нэмэх талаар тогтоол батална.Тогтоолын дагуу бид тооцооллоо банкуудад өгч, банкууд 465 мянган иргэний дансанд нэмэгдүүлсэн тэтгэврийг байршуулна. 

Яг шууд маргааш өглөө дансанд байршихгүй ч, өдөртөө багтаахыг бид хичээнэ ээ. Ахмад, буурлууд маань эрт банкруу явахвий. Үр хүүхдүүд нь дансыг нь эхлээд шалгаж өгөөрэй. Бид чинь бүх тэтгэврийг дансанд хийдэг болчихсон шүү дээ. Дахиад жаахан хүлээзнээрэй” хэмээн ХНХ-ын сайд А.Ариунзаяа өөрийн цахим хуудасдаа нийтэлжээ.



Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
3 жилийн өмнө
103.212.116.205

20.0 tugrugig hediid ch avsan yahavdee bayrlalaasss

Зочин
3 жилийн өмнө
103.26.193.34

Энэ Ариунзаяа гишүүн чинь овоо харилцааны соёлтой , ахмадаа хүндэлсэн хүн шиг санагдлаа. Хэн юу бичиж бгаагаас уг хүний зан ааш тодорхойлогддог гэж бодож бна. Баярлалаа

Зочин
3 жилийн өмнө
150.129.140.3

20 жил ажилласан хүн бараг 40 шахам жил ажилласан хүн 2ын тэтгэвэр 20.0 төгрөгийн зөрүүтэй боллоо шудрага хувиарлалтуу сайдаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.