Бүгд найрамдах Турк улсаас ирсэн олон улсын шуудан, илгээмжээр 40 грамм, хар тамхины төрлийн "мөс" хүлээн авч, биедээ авч явсан З, Т нарыг өчигдөр 01 цагийн үед ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн "Наадам" центрээс баривчилжээ.
Хар тамхичид бараагаа хил, гааль хаалттай үед олон улсын шуудан, илгээмжээр авах нь сүүлийн үед нэмэгдээд байгаа. З, Т нарын хувьд ч тэрхүү аргаар хүлээн авсан бөгөөд өмнө нь энэ төрлийн гэмт хэргээр шийтгэгдэж байсан хэмээн эх сурвалжууд мэдээллээ.
АНУ болон Европын зарим орноос мансууруулах бодис олон улсын шуудан илгээмж ашиглан хилээр нэвтрүүлж худалдсан, хадгалсан хэрэгт холбогдсон Б.Батбаатар гэх залууд холбогдох хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд шалгаж дууссан талаар бид саяхан мэдээлж байсан билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Unin dung ni bicheechee