Японы Фүжимино хотын оршин суугч эрэгтэй гэрт нь зочилж байсан эмнэлгийн ажилтнууд руу гал нээж, тэднийг 11 цагийн турш барьцаалсны эцэст баривчлагджээ. Энэ хэргийн улмаас 44 настай эмч Жуничи Сузуки амиа алдсан байна.
Хэрэгтэн болох Хироши Ватанабегийн ээж энэ сарын 27-ны өдөр нас барсан бөгөөд тэрээр дараа өдөр нь эмнэлгийн долоон ажилтныг гэртээ урин, ээжид нь хүндэтгэл үзүүлэхийг хүссэн аж. Гэвч эмч нарыг ирсний дараа Ватанабе тэднийг ээжид нь сэхээн амьдруулах тусламж үзүүлэхийг шаардсан ба Жуничи Сузуки татгалзсаны дараа тэрээр гал нээжээ.
Буун дуу сонссон хөршүүд нь цагдаад дуудлага өгсөн бөгөөд хэргийн газарт ирсэн албаныхан цээж, ходоодны хэсгээсээ цус алдаж байсан нэг хүнийг байшингийн гаднаас олсон байна. Уг сувилагч эрэгтэйг эмнэлэгт яаралтай хүргэсэн бөгөөд одоо түүний биеийн байдал маш хүнд байгаа гэж цагдаа нар мэдэгдсэн юм. Мөн өөр нэгэн хохирогч эрэгтэй хэрэгтний гэрээс зугтан, цагдаагийн газарт хүрч чадсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Цагдаа нар Хироши Ватанабетэй утсаар холбогдон, шөнөжин ярилцсан хэдий ч тэрээр ямар ч хүсэлт, шаардлага тавиагүй аж. Бүслэлт баасан гаргийн өглөө хүртэл үргэлжилсэн бөгөөд албаныхан ойр орчмын 110 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлж, ойролцоох сургуулиудыг хаасан байна.
Ингээд хэсэг хугацааны дараа цагдаа нар халдагчийн гэр рүү дайран орж, түүнийг баривчилжээ. Харамсалтай нь, хохирогч Жуничи Сузуки аль хэдийн нас барсан байсан аж.
66 настай Хироши Ватанабе нь хэрхэн галт зэвсэгтэй болж, ямар шалтгаанаар гэмт хэрэг үйлдсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд цагдаа нар мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Эх сурвалж: BBC, The Mainichi
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Iimerhuu maluud mongold garch irne shu negent uhsen huniig burhan ch sereej chadahgui shd
Сонин сэтгэхүйтэй юмаа
муусайн самурайнууд одоо ч хэрцгий хэвээрээ