СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-01-31

Баярын өдрүүдэд хот хоорондын 39 чиглэлд тээврийн хэрэгсэл үйлчилнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Сар шинийн баярын өдрүүдэд Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд 39 чиглэлд Улаанбаатар хотоос 237 тээврийн хэрэгсэл, орон нутаг талаас 149 тээврийн хэрэгсэл, нэмэлтээр 25 тээврийн хэрэгсэл тээвэрлэлт гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.

Мөн тэдний тооцооллоор хот хоорондын нийтийн тээвэрлэлт гүйцэтгэдэг ХХ01 дугаартай Архангай аймгийн Эрдэнэбулган сум, ХХ02 дугаартай Баян-Өлгий аймгийн Өлгий сум, ХХ03 дугаартай Баянхонгор аймгийн Баянхонгор сум, ХХ11 дугаартай Завхан аймгийн Улиастай сум, ХХ13 дугаартай Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, ХХ19 дугаартай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын чиглэлд голлон эрэлт хэрэгцээ үүсэх өндөр магадлалтай байна. .

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.