Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын захиалгаар 2019 онд “Нийгэм, улс төрийн боловсрол” ТББ-аас хийсэн “Сонгогчдын санал худалдан авалт” судалгаагаар “Сонгуулийн бус үед сонгогчдод /Монголд/ бэлэг тараах нь сонголтод тодорхой хэмжээгээр нөлөөлдөг нь олон талаар батлагдаж байна” хэмээн дүгнэж байжээ.
Эндээс дүгнэж үзэхэд, УИХ-ын гишүүдийн зүгээс Цагаан сараар ул боов тараах, гарын бэлэг өгөх, сургалтын төлбөрийг нь төлөх, зарим талаар бэлэн мөнгө тараах нь авлигын нэг хэлбэр бөгөөд энэ нь сонгуульд нөлөөлдөг болох нь батлагджээ. “Үүнийг хуульчлан хаахгүй бол цаашид ч үргэлжлэх болно“ гэж Т.Доржханд нар яриад байгаа.
Цагаан сарыг далимдуулж сонгогчдод тайлангаа хүргүүлэхийн хамтаар, гуя дагаж хүзүү гэдэг шиг гарын бэлэг өгөх нь түгээмэл тохиолдож байгаа. УИХ-ын гишүүн Н.Учрал, Ц.Цэрэнпунцаг, С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарын үйлдэл олноо ил болсон.
Гэтэл бэлэн мөнгө тараасан үйлдэл ч энэ Цагаан сараар гарлаа. Тухайлбал, Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон Д.Ганбат өнөөдрийн чуулган дээр “Би Баянхонгор аймагтаа шинэ соёл оруулж байгаа. Одоо арай шинэ түвшинд мөнгө төгрөг тараадаг болсон нь дээр. Бид нар одоо Богдын боорцог шиг юмаа болимоор байгаа юм аа” хэмээн ил цагаан өөрийгаа магтаж байх юм.
Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ч тойргийн сонгогчдодоо 30 мянган төгрөг тараасан баримт олноо ил болсон. Тэрээр энэ талаараа сэтгүүлчдэд ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа нь баримтыг үнэн болохыг батлаад байгаа юм.
УИХ-ын гишүүдэд тус бүрт нь дөрвөн тэрбум төгрөгийн багц олгосон гэсэн яриа амь бөхтэй байгаа. Энэ нь 2024 онд одоо байгаа гишүүд бүгд УИХ-д дахин ороод нөхцлийн нэг болоод байна.
Ийм ил цагаан авлигыг хуульчилж хаахгүй бол авлига буурахгүй нь тодорхой болоод байна. Гол нь, УИХ-ын гишүүд өөрсдийнхөө эсрэг энэхүү хуулийг батлах болов уу?
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
энэ арга аль эртний юм шүүдээ өөрсдөө дахин дахин сонгогдох гэж бүр орон нутагт бол бэлэг хэлбэрийн харуулыг нь тараадаг төлөөлөгчтэй хэнд өгөх хэнд өгөхгүйг хүртэл тэд нар нь мэдэнэ мундаг Францтай