Сар шинийн баярын өдрүүдэд Нийслэлийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд цагдаагийн бие бүрэлдэхүүн ажиллах нь. Үүнийг зарим хүмүүс Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг хориглох нь гэж ойлгосон байна.
Сар шинээр хийгдэх хяналт, шалгалтын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамиртай ярилцлаа.
Тэрбээр "Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс гудамж, замд үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар томоохон зах, худалдааны төвийн авто замд ачаалал үүсээд байна. Товчоод дээр орж, гарч байгаа хөдөлгөөн дээр хяналт шалгалт хийж байгаа. Сар шинийн өдрүүдэд гудамж, зам талбайд Тээврийн цагдаагийн албаны 1000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэнэ. Гол төлөв алслагдсан гэр хороолол, товчоод дээр үүрэг гүйцэтгэнэ.
Хөдөө орон нутгийг зорьж байгаа тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн байдлаа хангахыг зөвлөж байна. Хяналт шалгалтаар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэж байгаа эсэхийг хянаж шалгана" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ta nar yu yu shalgah geed bna gaihaltai shvv naad hujaa naraal zailuulj vzee za oilgoj baigaa bizdee maluudaa
Тэнэгүүд