СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2022-01-31

Улаанбаатарт 648, орон нутагт 558 тохиолдол бүртгэгдэж, хоёр иргэн нас баржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1206 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. 

ЭМЯ-ны мэдээлснээр, сүүлийн 24 цагт илэрсэн тохиолдлын 648 нь Улаанбаатарт, 558 нь орон нутагт бүртгэгджээ. .

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Одоогоо манай улсад уг өвчнөөр 2036 хүн эндээд байна.

Өнөөдрийн байдлаар 10 348 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 911 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд  оноштой 91 хүн байна. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй халдвартай 54017 хүн  байгаа аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.