"Бээжин-2022" өвлийн олимпод өмсөх Монголын баг тамирчдын хувцастай холбоотой шуугианыг Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ны дарга, МУГТ Ц.Шаравжамц өчигдөр тавилаа. Тэрээр "Монколиа", зарим хүмүүсийн шоглосноор "Мон Коля" гэсэн бичигтэй цамцыг өмссөн нь олны хараанд өртжээ.
"Өвлийн олимпод оролцохоор өнөөдөр мордсон баг тамирчид ийм алдаатай цамц өмсөж оролцох нь" гэж шүүмжлэлийг БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц тэр дор нь засаж "Цамц ирэнгүүт нь анзаарахгүй өмссөн байна лээ. Буруутан хайж байгаа бол миний буруу" хэмээгээд,
-Орой лигийн тоглолтон дээр алдаагүй сүүлийн загвараа авчирч өгсөн. Тэгэхдээ манайх захиалаагүй, манайх хийгээгүй, төсвөөс мөнгө гараагүй гэдгийг ойлгож болгооно уу. Маргааш Бээжин рүү явах хүмүүс бүгд алдаагүй хувцсаа өмсөөд явна гэжээ.
Спортын болон ёслолын хувцасны загварын уралдаанд нийт арван загвар зохион бүтээгч загвараа ирүүлснээс “Michel & Amazonka” компанийн ирүүлсэн загвар шалгарсан юм байна.
МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг "“Michel & Amazonka” компанийн үйлдвэрлэсэн олимпын багийн эхний хувцас алдаатай гарсныг буцаагаад байна. Олимпыг зорих багийн хувцас ямар нэг алдаагүй байх болно" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэнэг боловсрол дутуу хүмүүсийн ажил алхам дутамдаа харагдаж танигдаж байх юмдаа.