СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2022-01-31

🔴 ЧУУЛГАН: Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг Б.Баттөмөр ахална

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар хуралдаж байна. Хуралдаанаар энэ оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хөгжлийн банкны чанаргүй болсон зээлийн асуудлыг хөндөн, ямар улс төрчид чанаргүй зээлийн ард байгааг ил тод зарлахыг дахин шаардлаа.

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар түүнд дараах хариултыг өглөө. Тэрээр “Эцсийн өмчлөгч тодорхойгүй учраас Хөгжлийн банкны хэргүүд шүүхээс буцдаг. Учир нь Хөгжлийн банкнаас зээл авсан хүн нас барсан гэдэг. “Хөтөл” хэнийх вэ гэдгийг Монгол даяар мэддэг. Гэвч шүүх хэргийг шийддэггүй. .

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар Хөгжлийн банктай холбоотой эдгээр асуудлыг шалгах үүргийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг байгуулан, хаврын чуулган эхлэхэд Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдэд хяналт шалгалт хийхийг даалгалаа.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
98.220.231.76

Jenko sahal dorligjob geed mongoliin hamgiin tom hulgaichidaa shalgaad baih zuilgui hurungiig ni huraaj ard tumniig hohirolgui bolgo

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.