Нийслэлийн Монгол Ардын нам /МАН/-ын хорооны 35 дугаар Бага хурал хуралдаж байна. Тус хуралд нийслэлийн есөн дүүргийн 204 намын хороо, 534 үүрийн 66.758 гишүүнийг төлөөлж 499 төлөөлөгч оролцож байна.
2020 оны орон нутгийн сонгуульд нийслэлийн намын байгууллагыг амжилттай удирдаж, НИТХ-д 45-аас 34 суудалд, нийслэлийн есөн дүүргээс найман дүүрэгт ялалт байгуулахад амжилттай манлайлж ажилласан Долгорсүрэнгийн Сумъяабазарыг нийслэлийн МАН-ын хорооны даргаар үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй гэж Удирдах зөвлөл үзжээ.
Нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгох нууц санал хураалтын дүн гарахад Д.Сумъяабазарыг төлөөлөгчдийн 99.51 хувийн саналаар улираан томилжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.