СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-01-28

БИЧЛЭГ: Ц.Даваасүрэн: Ахмадуудын тэтгэврийн мөнгө дэлгүүрт ороод хоёр тор хүнс авахад л дуусна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулж байгаа юм. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын зарим гишүүд асуулт асууж, хариулт авав.  

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Нийгмийн даатгалын хөрөнгийг завшсан Б.Ундармаа, Капитал банкны луйврыг яах юм бэ? Хөгжлийн банкны 841 тэрбум төгрөгийг завшсан байна. Дээд талын буруу үлгэр жишээнээс болоод төрийн бүх шатны албан хаагчид тансаг хэрэглээ, хөрөнгө мөнгө рүү хошуурсан.

Үүнийг засах талаар ямар арга хэмжээ авах вэ?

Төрийн өмчийн удирдлагын дээд түвшинд ажиллаж буй хүмүүс дандаа ураг төрлийн хамааралтай байна. Хэнийг ч оруулдаггүй вант улс гэдэг шиг зүйл бий болсон. 

Ерөнхий сайд Э.Оюун-Эрдэнэ:

-Засгийн газраас авлигатай тэмцэхэд анхаарч ажиллаж байгаа. Өмнөх Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкнаас зээл авсан хамаарал бүхий этгээдүүдийг АТГ-т өгч шалгуулах шийдвэр гарсан. Боломжтой мөртлөө төрийн байгууллагад ханддаг иргэн, ААН байж болохгүй. Хуулийнхаа байгууллагуудаар очоод учраа олно биз дээ гэж байгаа. Мөн Капитал банк болон бусад банк, засгийн газартай холбоотой бүх асуудлыг зах зухаас нь шийдээд л явж байгаа.

Зураг төсөлгүй зургууд бол Засгийн газраас өргөн барьсны дараа УИХ дээр нэмэгддэг арга хэмжээ ихэнх нь байна. Төсөв өргөн барихаас өмнө Засгийн газар УИХ-тай сайн хамтарч ажиллах нь чухал байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

- Төрийн удирдлагын түвшинд ажиллаж байгаа улсууд дан ашиг сонирхлын зөрчилтэй, орлогоосоо давсан хөрөнгөтэй байна. Энэ ажил руугаа шуурхай орох ажил байна. Хөгжлийн банкнаас зээл авсан 26 зээлдэгч улс төрийн ямар нөлөө бүхий иргэн байна? Бүгдийг зарлах ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Үнийн өсөлтийн 24 хувь нь мах байна. Тэтгэврийн мөнгө бол дэлгүүрт ороод хоёр том тор хүнс авахад л хүрнэ. Энэ удаа ахмадын тэтгэврийн зөрүүг арилгах буюу бага байгаа хэсгийг нэмж их байгаа хэсэгтэй нь ойртуулж болохгүй юу.

Би Б.Бат-Эрдэнэ гишүүнтэй санал нэгдэж байна. Хөгжлийн банктай холбогдсон этгээдүүдийг яавч зүгээр орхиж болохгүй.

Сангийн Б.Жавхлан:

-Хөгжлийн банк сүүлийн 2 жил шинэ зээл олгосонгүй. Энэ бол сайн зүйл биш. Нийт зээлийнх нь 50 хувь чанаргүй болчихсон. Уг нь олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явж байх ёстой том тоглогч.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
192.82.78.202

Эрхэм гишүүд минь хэлсэн ярьсандаа тууштай зогсож хатуу арга хэмжээ авахуулаарай битгий хоосон яриа болгоорой доо. Чанаргүй зээл гэж битгий яриач Жавхлан сайдаа зээл авсан бүх хүнээр төлүүл!!! Хэрээ хэрээнийхээ нүдиыг ухдаггүйн үлгэр бүү болгогтүн!!!

Зочин
2 жилийн өмнө
66.181.191.28

Тэтгэврийн нэмэгдэл зөв Гэхдээ бас хэлэхгүй бол болохгүй юм бна Жишээ нь Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 .000 байгаа Түүнийг шууд 500,000 болгосон Энэ бол зөв Энэ хүмүүст 150,000 төг нэмж бна Гэтэл Би 450 .000 авдаг хүн гэтэл над дээр 50,000 нэмээд 500.000 болгосонЯмарт нь 150,000 ямарт нь 50,000 нэмэв 100 мянгаар ялгачихлааЭнэ шударга юмуу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.