СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-01-28

Замын-Үүд боомтоор 14736 тонн ачаа татаж, суларсан чингэлгийг буцаах ажлыг зохион байгуулж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Эрээн-Замын-Үүд авто замын боомтын ачаа, тээврийн талаар ээлжит мэдээлэл хийлээ. Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан “. Өнөөдрийн байдлаар татан авсан ачаа, барааны 90 орчим хувь нь аж ахуйн нэгжийнх байна.Түүнээс гадна суларсан чингэлгүүдийг буцаах ажлыг зохион байгуулж эхэллээ” хэмээн хэллээ. Мөн өмнө нь ачсан байсан уул уурхайн нурмаг ачаанууд буюу нүүрс, төмрийн хүдрийг экспортлох талаар судлан, ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр болсон юм.

Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан төмөр замын тээвэртэй холбоотой мэдээлэл өгөв. Тэрбээр “Нэгдүгээр сарын 26-27-нд шилжих шөнийн 00 цагаас эхлэн . Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дарга Х.Хэрлэн Хөх хотын төмөр замын дарга Дай Хун нар өчигдөр цахимаар хуралдахад цаашид хүлээн авах уул уурхайн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгааг БНХАУ-ын тал мэдэгдсэн” гэв.

 

Түүнээс гадна Эрээн өртөөнөөс өргөн царигаар манай улсын импортын ачаа тэр дундаа арматур, ган хийц зэрэг овор хэмжээ ихтэй барилгын материал ачих хүсэлт гаргасан. Хөх хотын төмөр замын даргын зүгээс Эрээн хотын удирдлагуудад хандаж, дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Цаашид Эрээн өртөөний хүчин чадал нэмэгдэж, Монгол Улсын экспортын тээврийн хэмжээ нэмэгдэх боломжтой болж байгаа юм. Түүнчлэн манай улс Замын-Үүд боомтоос гадна Ханги, Мандал боомтоор нүүрс, төмрийн хүдэр, Гашуунсухайт боомтоор нүүрс, зэсийн баяжмал, Булган боомтоор нүүрсний тээвэрлэлт явагдаж байгаа гэдгийг онцлов. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.