СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Африкийн өмнөд хэсгийг хар салхи дайрч, 70 гаруй хүн амиа алджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Африкийн өмнөд хэсгийг "Ана" хар салхи дайрсны улмаас их хэмжээний үер бууж, 70 гаруй хүн амиа алдсан байна. Мөн Энэтхэгийн далайд дахин шуурга дэгдэж байгаа бөгөөд ойрын өдрүүдэд эх газарт хүрч болзошгүйг бүс нутгийн цаг уурын албаныхан анхааруулж байгаа юм.

Нийслэл Антананариву хотын сургууль, биеийн тамирын заалуудыг яаралтай хоргодох байр болгож, иргэдийг тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж. 

Малавид 11 хүн нас барж, олон тооны хүн бэртэж гэмтсэн ба гэр оронгүй болсон хүмүүст зориулж онцгой байдлын 44 байршлыг байгуулсан байна. Мөн тус улс даяар тог цахилгаан тасарсан тул байгалийн гамшгийн онц байдал зарлажээ.

Харин Хар салхи тус улсын 10 мянган байшин, олон арван сургууль, эмнэлгийг нурааж, цахилгаан дамжуулах шугамуудыг сүйтгэжээ.

Ерөнхий сайд Карлос Агостиньо до Росарио тус бүс нутаг дахь цаг агаарын эрс тэс үзэгдлийн давтамж, эрч нэмэгдэж байгааг онцлон, "Бид уур амьсгалын өөрчлөлтөд маш бага хэмжээний нөлөө үзүүлдэг ч хамгийн их хохирч буй орнуудын нэг" хэмээн мэдэгдсэн байна.

аж.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.