СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Швед улс 5-12 насны хүүхдүүдийг вакцинжуулахгүй байхыг уриалжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Швед улсын эрх баригчид 5-12 насны хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулахыг санал болгохгүй байхаар шийджээ. Тус улсын Эрүүл мэндийн агентлагийн мэдээлснээр, вакцины хүүхдүүдэд үзүүлэх ашиг тус эрсдэлээс нь бага аж.

Энэхүү агентлагийн төлөөлөгч Бритта Бьорхолм өнгөрөгч пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр "Хүүхдүүд цар тахлын улмаас ноцтой өвчлөх эрсдэл багатай гэдгийг бид мэдэж байгаа тул тэднийг вакцинжуулах нь тодорхой ашиг тустай гэж үзэхгүй байна. Гэхдээ судалгаа өөрчлөгдсөн, эсвэл илүү аюултай, шинэ хувилбар гарч ирсэн тохиолдолд шийдвэрээ эргэн харж болно" хэмээн тэмдэглэсэн байна.

Одоогийн байдлаар, Шведэд өндөр эрсдэлтэй бүлгийн хүүхдүүдэд вакцин тарьж эхлээд байгаа юм.

Цар тахлын дөрөв дэх давлагаа нь өдөр тутмын тохиолдлын тоог хамгийн дээд хэмжээнд хүргэсэн ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ өмнөх үеийнхтэй адил дарамтад ороогүй байгаа юм. Гэхдээ

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.