Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын ээлжит мэдээллийг хүргэж байна.
О.Батбаяр: Омикроны дэд хувилбар BA.2 нь халдварлах чадварыг 1,5 дахин ихэсгэжээ
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр:
-Дэлхийд омикроны тархалт буурч байгаа ч дэд хувилбар болох BA.2 хувилбар эрчимтэй тархаж байна. Дани улсад бүртгэгдсэн халдварын 49 хувийг эзэлж байгаа ба дэлхийд 9800 орчим BA.2 хувилбарыг бүртгээд байна. Үүний онцлог нь S генийг нь тогтоох боломжгүй сул талтай. Халдварлах чадамж нь өмнөхөө бодоход 1,5 дахин нэмэгдсэн. Харин вакцинаас зайлсхийсэн чадвар өөрчлөгдөөгүй.
ХӨСҮТ-ийн Захирал Ц.Билэгсайхан:
-Нийт тохиолдлын 60 хувь нь Улаанбаатарт, 40 хувь нь орон нутагт байгаа ч Дорноговь, Завхан, Өмнөговь аймагт халдвар нэмэгдэх хандлагатай байна. Оны өмнө PCR шинжилгээгээр эерэг хувь 4-5 байсан бол одоо 30 хувьд хүрч зургаа дахин нэмэгдсэн. Омикроны давлагаа 30 хувьд хүрсэн ба өмнө нь дельта хувь 33 хувьд хүрч байв. Эмнэлзүйн хувьд омикроны давлагааны үед эрчимт эмчилгээний заалттай, нэн хүнд хүн 0,7-0,8 хувь байна. Харин дельтагийн үед оргил үедээ 2,2-2,3 хувь, альфад 2,7-2,8 хувьд байсан. Тэгэхээр омикроны давлагааны үед нэн хүнд хүн бага байна.
Нас баралтын хувьд өмнөх хоёр давлагаанаас бараг 10 дахин бага үзүүлэлттэй байна.
Томуу, томуу төст өвчний тохиолдлын 40 хувь нийслэлд, 60 хувь орон нутагт бүртгэгдэж байгаа бөгөөд 12 аймагт томуу, томуу төст өвчний идэвхжлийн түвшинд хүрээд байна.
Вакцины бүрэн тунд хамрагдсан 2.2 сая хүн байгаа бол хоёр хоногийн өмнө дархлаа сэргээх гуравдугаар тунд хамрагдсан хүний тоо 1 саяыг давлаа. 78 мянган хүн дархлаа сэргээх дөрөвдүгээр тунд хамрагдаад байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Maskaa zvv deglemee bari