СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Даргыгаа хөнөөсөн байлдагчдын ялыг хэвээр үлдээв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн 0214 дүгээр ангийн ... дугаар заставт үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргынхаа амийг нь хөнөөж, зэвсэглэн оргосон хэргийг Говь-Алтай аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хэлэлцлээ.

Эл юм. О.Хатантэнгисийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн, хүний аль бүрэлгэхэд оролцсон Т.Мөнгөншагайгийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй хэмээн Говь-Алтай аймгийн Прокурорын газраас давж заалдах шатны шүүхдээ эсэргүүцэл бичсэний дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээсэн байна.

Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс О.Хатантэнгисийг өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор хүний амь бүрэлгэсэн гэх зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, хүнийг санаатай хөнөөсөн гэм буруутайд тооцсон. Мөн эд зүйл дээрэмдсэн, цэргийн албанаас оргосон, хилийн алба хаах журам зөрчсөн, байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг үрэгдүүлсэн гэм буруутай нь тогтоогдсон гэж дүгнэсэн билээ. Харин Т.Мөнгөншагайгийн хүний амь бүрэлгэсэн гэх үйлдлийг гэмт гэмт хэргийг шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эд зүйл дээрэмдсэн, цэргийн албанаас оргосон, хилийн алба хаах журам зөрчсөн, цэргийн эд хөрөнгө санаатай устгасан гэм буруутайд тооцсон юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.