СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

МХЕГ-ын газрын дарга асан Э.Аззаяад оноосон ялыг хөнгөрүүлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Э.Аззаяад холбогдох хэргийг өчигдөр хэлэлцлээ.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, өмгөөлөгч нь гомдол гаргасан аж. Э.Аззаяа нь оймсондоо олон мянган ам.доллар нуусан Н.Баярсайхантай хамт шалгуулсан ч шүүхээс хэргийг нь тусгаарлан буцаасан билээ.

Э.Аззаяаг бусдаас удаа дараа их хэмжээний хахууль авсан гэм буруутайд тооцож, хоёр жил таван сар хорих ял Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оноогоод байсан юм. Өөрөөр хэлбэл, албан тушаалаа ашиглан хясан боогдуулах замаар, бүлэглэн 64 удаагийн гүйлгээгээр 337.5 сая төгрөгийн хахууль авсан гэм буруутай гэж шүүхээс дүгнэсэн юм.

Харин давж заалдах шатны шүүхээс шийтгэлийг нь хөнгөрүүлэн таван сарыг нь хасаж, хоёр жил ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (12)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.216

Ingeed baihaar avilga avsan heveeree l baina shdee

Иргэн
2 жилийн өмнө
202.55.188.99

Ингэж өөгшүүлээд байвал авилгал хэзээч буурахгүй авилгал буруулах хэмжээний хатуу хууль энэ ИХ баталж чадахгүй албан тушаалаа ашиглан авилга авах гэдгийг маш хатуу хууль байж буурна ганц удаа аваад баригдана гэж байхгүй олон үйлдлийн нэг нь л баригдаж байгаа үүн дээр маш хатуу хуультай байж авилгал багасана

Зочин Зочин
2 жилийн өмнө
203.91.115.53

Энэ муусайн авлигач хулгайч луйварчдад цаазаар авсан ч багадах ял!!!.Ялзарсан шүүх засаглалтай монголд шүүх нь бас авлига авч энэ гэмт хэрэгтнүүдийн толгойг илж байна.

зочин
2 жилийн өмнө
150.129.143.173

шүүгч нарт хичнээний авилга өгсөн юм бол, өгч авч сураагүй биш. Ой гутмаар юм, ийм байхад авилга буурна гэж байхгүй ээ. Авилгачдынхаа толгойг илээд л байх уу

Зочин
2 жилийн өмнө
202.9.40.113

ёооё төрийн албанд орж авилга авч амьдрая. Ингэж бизнес хийж татварт дарамтлуулж зовоод яахав дээ

Зочин
2 жилийн өмнө
139.5.218.135

Энэ эмэгтэйг авилгал авахад хүргэсэн жихнэнэ эзэн нь Аяа буюу Раднаасэд шүү дээ. Тэрээр Мэргэжлийн Хянатын дарга болоод доод түшмэдүүдээрээ авилгал авахуулж, хоорондоо хуваадаг байсан. Гол эзэн нь дзэвшээд УИХ гишүүн болохоор жараахай авилгачид нь юу гэж ял шийтгэл эдлэх билээ.

Зочин
2 жилийн өмнө
64.119.24.38

Авилгалчидийг мөнч өөгшүүлэх юм даа. Ялыг хөнгөрүүлэх хялбаршуулан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэнэ . Ёр нь авилга авч чадсаны нь зол юм бишүү

Зочин
2 жилийн өмнө
64.119.19.95

Ёстой л буян гэж энэ байхдаа 2жил болголоо гэх шиг ийм хөнгөн ял өгөхөөр дараагийх нь дахиад л хусах байхдаа

Зочин
2 жилийн өмнө
66.181.160.12

Авилгын хэрэг нь илрээд бхад ялыг хөнгөрүүлдэг гэнээ Шүүхийхэн авилгыг бууруулах биш байлгах сонирхолтой бүлэг хүмүүс биш үү

Зочин
2 жилийн өмнө
221.160.113.253

ЯАГААД ИЙМ ХҮМҮҮСД ӨРШӨӨЛ ХАЙРАЛДАГ ЮМ БЭ ийм байдлаас болж төр тар биш болчихоод байна

Тапор
2 жилийн өмнө
45.49.188.3

Энэ маягаар давж заалдах шатныхан харин өөрсдөө хахууль энэ ялтанаас авсан юм биш үү Дахин ДШ рүү прокурорууд эсэргүүцэх бэз бүр нэмэж ял өгөх юм биш үү арай хөнгөн ял өгсөн биш үү

Зочин
2 жилийн өмнө
139.5.217.77

Хөнгөрүүлээд л бай хулгайч нар нь олон болохыг ерөөе өөр яахав

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.