СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-01-27

М.Оюунчимэг: Тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгож нэмнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Ерөнхийлөгч тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх үүрэг чиглэл өгсний дагуу Сангийн яам хэрхэн нэмэгдүүлэх талаар ажиллаж, УИХ-ын дарга Г.Занданшатар маргааш 14.00 цагаа УИХ-ын ээлжит бус чуулганы товыг зарласан захирамж гаргаад байгаа юм.

Тэгвэл тэтгэвэр тэтгэмжийг хэдэн төгрөгөөр нэмэгдүүлэх талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг өөрийн цахим хуудаснаа дараах мэдээлэл нийтэлсэн байна.

Тэрбээр: , бага тэтгэвэр авч буй ахмадуудын тэтгэврийг ахиу нэмэх, мөн халамжийн тэтгэврийн хэмжээ болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг 288.000 төгрөг хэвээр үлдээх зэрэг нэн чухал асуудлыг төсөвт тодотгол хийж шийдэхээр болж байна.

Үүнд ойролцоогоор 700 орчим тэрбум төгрөг шаардагдах тооцоо байна. Засгийн газрын зүгээс нэн яаралтай бус зураг, ТЭЗҮ-гүй зарим хөрөнгө оруулалтыг царцаах замаар зарим санхүүжилтийг босгох бодлого барин ажиллаж байна.

НББХ энэ асуудлаар ХНХ-ийн сайдад үүрэг чиглэл өгсөн. Үүн дээр МУ-ын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх тэтгэвэр , тэтгэмжийг нэн яаралтай нэмэгдүүлэх чиглэл Засгийн газарт өгсөн нь ихээхэн түлхэц боллоо. УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганаа маргаашаас эхлүүлэх захирамж ч гаргалаа хэмээсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
2 жилийн өмнө
103.57.93.252

Zunduu l nemdeg shuudee.hamgin gol ni uursduu zuv zartsttlah ni chuhal shuudee.

ннн
2 жилийн өмнө
64.119.19.85

зөвхөн доод хэмжээ нэмэх нь шударга бус бүгдийг хувиар нэмэх ёстой. цалингийн дундаж ба тэтгэврийн мөнгө ижил хувь нэмэгдэх ёстой . энэ нь 10аад жил зөрчигдөж цалин асар өндөрсөн70 хувь нэмэгдсэнхарин тэтгэвэр10 хувь нэмэгдсэн.

Иргэн б
2 жилийн өмнө
66.181.161.38

Нийгмийн даатгалын шимтгэл ахиу төлж байсан нь тэтгэвэр арай их тогтоогдсон шүү дээ. Хувилж нэмэх нь зөв

Зочин
2 жилийн өмнө
203.91.115.50

Эхний ээлжинд бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ 350 ыг 500 мянга болгох нь зөв Дараа нь тэтгэвэр цалинг гэж ярих хэрэгтэй

Tsolmon
2 жилийн өмнө
103.212.119.83

zob bn bayrlalaa

Зочин
2 жилийн өмнө
66.181.191.28

350 авдаг байсан хүмүүст 150 нэмж 500 мянга болгосон ч 450 авдаг нь 50 мянга нэмж 500 мянга болгож ээ Доод хэмжээнд болгосон байх юм. уул нь доод хэмжээнд авдаггүй байсан юмОдоо доод хэмжээ авөх болчихлоо. Ямарт нь 150 өгнө вэ Ямарт нь 50 нэмнэ вэ Ингэх ёсгүй баймаар юм Илүү цалин авч өндөр тэтгэвэр төлж байсан хүн ялгаагүй болчихсон юмуу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.