СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2022-01-27

УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, 2022 оны төсөвт өөрчлөлт оруулахаар болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс инфляцын түвшин нэмэгдэж, 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах үүднээс Засгийн газраас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг чиглэлийг өчигдөр өгсөн.  

Үүний дагуу Сангийн яам төсөвт тодотгол хийхгүйгээр, тэтгэвэр тэтгэмж нэмэгдүүлэх ямар арга зам байгааг судалж байгаа гэх мэдээлэл байна. Улмаар Сангийн яамнаас шийдвэр гарангуут Засгийн газар ээлжит бусаар хуралдах учиртай. Гэхдээ сар шинийн өмнө ээлжит бус чуулган зарлаж, төсөвтөө тодотгол хийж байж тэтгэвэр нэмэх боломж бүрдэх юм. Тэгвэл .

Ээлжит бус чуулганаар:

  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Чуулган маргааш буюу баасан гарагийн 14.00 цагаас эхлэх юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.