СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ, Украйн улсууд харилцан гал зогсоох амлалтаа хадгална гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Москва, Киевийн элч нар өнгөрөгч лхагва гарагт Парист болсон хэлэлцээрийн үеэр Украйны зүүн хэсэгт харилцан гал зогсоох амлалтаа хадгалж, цаашид яриа хэлэлцээрээ үргэлжлүүлэхээр тохиролцжээ.

ОХУ "НАТО"-гийн зүүн Европ дахь өргөжилтийг зогсоохын тулд Украйн руу довтлохоор төлөвлөж байгаа гэх болгоомжлол Барууны орнуудын дунд тархаад байгаа билээ.

Тэгвэл эдгээр хоёр улсын төлөөлөгчид Франц, Германы зуучлалаар найман цаг гаруйн турш хэлэлцээр хийж, адил дүгнэлтэд хүрсэн нь "сайн дохио" гэж Францын дипломатч хэлсэн байна.

гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны туслах тэмдэглэжээ. Дараагийн шатны хэлэлцээр ирэх 2 дугаар сарын хоёр дахь долоо хоногт Германы Берлин хотноо болох аж.

Энэхүү яриа хэлэлцээр "хялбар биш" байсан гэж Украйны элч Андрей Ермак сэтгүүлчдэд хэлжээ. Харин Кремлийн төлөөлөгч Дмитрий Козак уг дөрвөн талт хэлэлцээрийн гол үр дүн нь харилцан гал зогсоох амлалтыг бататгасан явдал гэж мэдэгдсэн байна. Гэвч

"Нормандын дөрвөл" гэж нэрлэгдэх болсон талууд Украйны арми болон салан тусгаарлагчдын хооронд үргэлжилж буй мөргөлдөөнийг зогсоох энхийн хэлэлцээр байгуулахаар 2014 оноос хойш ажиллаж байгаа билээ.

Эх сурвалж: AFP

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.