Энэ сарын 27-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг кг нь дунджаар 11558 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 14062 төгрөгийн үнэ ханштай байна.
Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 241 төгрөгөөр буурч, үхрийн цул махны үнэ 119 төгрөгөөр өссөн байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах, “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 12000 төгрөг, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 16500 төгрөг байна. Хонины ястай махны үнэ 296 төгрөгөөр өсч, хонины цул махны үнэ 125 төгрөгөөр өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 10000 төгрөгөөр, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 14500 төгрөгөөр худалдаалж байна.
Хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дунджаар 1200-1800 төгрөгийн үнэтэй байна. Тэгвэл өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1430-1600 төгрөгийн үнэтэй байна.
Зах худалдааны төвүүдэд ногооны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад өсчээ. Тодруулбал, монгол төмс 3.3 хувиар өсч дунджаар 1210 төгрөгөөр, хүрэн манжин 0.1 хувиар буурч 3786 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Харин бусад хүнсний ногооны үнэ тогтвортой байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.