Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 2273 хүнээс халдвар илэрч хоёр хүн нас баржээ. Зөөвөрлөгдсөн тохиолдол илрээгүй бөгөөд нийт нас баралт 2029 боллоо.
Батлагдсан тохиолдлын 1183 нь Улаанбаатар хотод, 1090 нь орон нутагт батлагдсан байна. Энэ хугацаанд Баянхонгор, Өвөрхангай, Орхон аймагт халдвар бүртгэгдээгүй. Харин хамгийн олон буюу 170 тохиолдол Дорноговь аймагт батлагджээ.
Гэрийн хяналт, ажиглалтад 59737 хүн байгаа бол 11255 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 93 хүний биеийн байдал маш хүнд байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.