Монгол улсын Шадар сайд С.Амарсайханы ахлан ажиллаж байгаа Хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсгээс ГХЯ-аар дамжуулан БНХАУ-д удаа дараа хүсэлт тавьсны дагуу өнөөдөр Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх хянах шуурхай штабаас 90 дугаартай мэдэгдлийг гаргаж, 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 00.00 цагаас эхлэн Хятадын талаас Эрээн төмөр замын боомтоор 3 сарын хугацаанд Замын-Үүд боомтод саатаад байсан нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалыг шат дараатайгаар татан авах боломжтой болсноо мэдэгджээ. Мөн автозамаар чингэлэгтэй авах нүүрсний импортыг албан ёсоор эхлүүлж байгааг хятадын тал илэрхийлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.