СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Украйн дахь солонгосчуудыг тус улсаас гарахыг уриалжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам Украйны зүүн өмнөд хэсгийн 12 муж дахь аялал жуулчлалын сэрэмжлүүлгийн түвшнийг 3 дугаар зэрэглэл хүртэл нэмэгдүүлж, солонгос иргэдийг тус улсаас гарахыг уриалсан байна.

Энэхүү сэрэмжлүүлгийн систем нь дөрвөн шатлалтай бөгөөд хамгийн дээд хэмжээндээ хүрсэн тохиолдолд БНСУ-ын иргэдийг нэн даруй нүүлгэн шилжүүлэхийг тушаах юм.

ОХУ-ын цэргийн довтолгооны магадлал нэмэгдэж байгаа энэ үед Крым, Донецк, Луганск гэсэн гурван хэсэгт 3 дугаар түвшний сэрэмжлүүлэг буюу эх орон руугаа буцахыг зөвлөсөн улаан дохио аль хэдийн хүчин төгөлдөр болоод байсан юм.

Тэгвэл албаныхан эдгээр 15 мужид оршин суудаг солонгосчуудыг Украйнаас гарч, аюулгүй бүс рүү аль болох хурдан явахыг уриалсан байна.

Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Пак Су-хён "Гадаад хэргийн яам болон Үндэсний тагнуулын алба сар гаруйн хугацаанд Украйны нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, болзошгүй цэргийн мөргөлдөөний үед тэнд байгаа солонгосчуудын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч байна" хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: The Korea Times

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
172.58.143.210

Baidal ebgui bolj dee ukraine orosiin esreg dollariin ezedtei negdej uksaa tam bolgoloo ene bol orsiin hiin hoooloig haaj orosiin hii oil ezen suuh gesen baruunii zolbinuudiin sanaa ungut hubisaliig ted sanhuujuulj bailaa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.