Цахилгаан шатны хонгилд бага насны хүүхэд унаж, амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.
Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах, 86 дугаар байрны цахилгаан шатны хонгилд хүүхэд унасан тухай дуудлагыг онцгой байдлын алба өчигдрийн 17:40 цагт хүлээн авсан байна.
Энэ дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид таван км замыг туулан тухайн орон сууцны долдугаар давхраас нэгдүгээр давхрын цахилгаан шатны хонгилд гурван настай хүү унаж бэртсэн байжээ. Хүүг дүүргийн Цагдаагийн I хэлтсийн эргүүлийн автомашинаар эцэг эхийн хамт “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хүргэсэн ч эмнэлэгт очсоны дараа нас баржээ. Тус байрны цахилгаан шат ажиллахгүй засвартай байсан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.
Эх сурвалжийн мэдээллээр тус байрны давхар бүрийн лифтний хаалга эвдэрхий байжээ. Хүү тухайн мөчид аав дүү хоёрынхоо хамт явж байсан бөгөөд лифтний хаалгыг налж зогсоход хаалга нь цөмөрч доош унасан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Odoo huuliaraa etseg eh bas buruutai
Хойд эцэг нь биш байгаасай. Муу л юм бодогдох юмдаа. Эвдэрхий олон сар болсон гэдгийг нь мэдсээр байж хүүхдээ хөтлөөд явахгүйдээч гэж бодлоо.