СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-01-26

Ахмад настан болон нийгмийн зорилтот бүлгүүдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхийг чиглэл болгожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар оролцжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх инфляцын түвшин нэмэгдэж, 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлагыг зүй ёсоор бий болгож байгааг онцолсон байна.

Иймд нийгмийн зорилтот бүлгүүд, тухайлбал ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгожээ.

Мөн инфляцын дарамтыг бууруулахын тулд хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадавхыг сайжруулах, импортын барааны үнийн өсөлтөөс сэргийлэх, шатахууны үнийг тогтворжуулах, үнийн зохиомол хөөрөгдөлд хяналт тавих зэрэгт онцгой анхаарал хандуулж ажиллахыг Ерөнхий сайдад зөвлөжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хуулийн хүрээнд өгсөн дээрх чиглэлийг яаралтай судлан үзэж, шийдвэрлэнэ гэдгээ хэлэв. Мөн Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дэмжихэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюу толгой төслийн хэлэлцээрт гарсан үр дүн нь монгол хүн баялагтаа эзэн байх зорилтыг биелүүлэхэд чухал алхам болж буйг тэмдэглэж, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, хэлэлцээрт хүчин чармайлт гарган оролцсон талуудад баяр хүргэв. Цаашид Оюу толгой төслийн Монгол Улсад өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх, улам боловсронгуй болгох чиглэлд санаачилгатай ажиллахыг хүслээ.

Мөн Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын чухал бүтээн байгуулалт болох Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хийн хоолой барьж байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг баталсныг сайшаав.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цар тахлаас үүдэн улс оронд үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийж, бодлогын реформ хийх, ялангуяа, үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг болох хүнсний аюулгүй байдлыг дотоодоосоо найдвартай хангах, үйлдвэрлэгч орон болох зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллах нь чухал болоод буйг тэмдэглэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.184.211

Хүрэлсүх йн шоу

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.128

Судалж дуусах болоогүй юу ерөнхий сайд аа ард түмэн хэцүү байна

Иргэн
2 жилийн өмнө
103.229.120.84

Судлаад байх юу байхавдээ . Ерөнхий сайдаа хурдан нэмж өгнө үүү . Багш нарын цалинг 1 сая болгохдоо сайн багш муу багш мөнгө нэхдэг багш мөнгө нэхдэггүй багш . Хүүхэд ялгаж хахьцдаггзй зоддоггүй багш гэж судалж нэмээгүй биздэээ . Юуг нь судалдаг юм бэ . Хурдан нэмж өгөөчээээ.

Иргэн
2 жилийн өмнө
103.229.120.84

Юмны үнэ нэмэгдээд байхад хараад мэддэггүй юм уу . Юу судлах гэсийн . Чиний авдаг цалин хэд вэ . Бидний авдаг тэтгэвэр тэтгэмжтэй уялдуулж судлах гэж байгаа юм уу.

Иргэн
2 жилийн өмнө
103.229.120.84

Хурдан нэмж өгнө үүүүүүүүүүүүүүү

Зочин
2 жилийн өмнө
202.9.41.30

Залуу сайдууд ерөнхийлөгчөөр ташуурдуулалгүй цаг үеэ мэдэрч шуурхай ажиллаж сурмаар байна даа. Хэн хэдэн төгрөг авдаг нь судлаад баймааргүй тодорхой байгаа шүү дээ...

Зочин
2 жилийн өмнө
139.5.216.190

Тэтгэврийн хөгшин настайчууд өрөвдмөөр байна.Ялангуяа хүнд өвчтэй байнга асрамж хэрэгтэй хүн 350 каар яаж амьдрах вэ?Эм тарианы мөнгө.хоол,хүнс,байрны мөнгө гээд бодохоор үнэн хэцүү бнаа.Ядаж 500к болгож өгнө үү? Төр засагтаа л хандахаас өөр яалтай билээ.

Шар
2 жилийн өмнө
66.181.181.127

Ахмадуудаа сонгууль болохоор тордож өндөр амлалт өгдөг яг хүндэр ч хэцүү байгаа үед нь төмөр нүүр гаргаж өвчин зовлонгоор нь туйлдуулж цөөлөөд юу хийгээд байгаагаа анхаар ч үзэх хэрэгтэй байна

Иргэн
2 жилийн өмнө
59.153.115.54

Бүх юмны үнэ өслөө, талх боов гулил будаа ус шатахуун гээд л бүгд. Иймд ахмадууд, хөгжлийн бэрхшээл гэх мэт нийгмийн халамжаас гадна бүх төрийн албан хаагч хувийн хэвшлийн гэлгүйбүх иргэдийнхээ цалин хөлсийг нэмэх хэрэгтэй байна, 1 ч иргэнийг ялгаварлах хэрэггүй.

Зочин
2 жилийн өмнө
203.91.115.54

Хөгжлийн банк Ундармаа хоёроос төр мөнгөө авахад л бүрэн тэтгэвэрийг 600 мянга болгох бүрэн боломжтой

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.