Өнөөдрийн засгийн газрын ээлжит хуралдаанаар “Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланч шалгаруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэсэн.
Усан бар жилийн босгон дээр хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн Сэлэнгэ аймгийн Монгол Улсын Аварга малчин, Аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч нарыг танилцуулья.
УЛСЫН АВАРГА МАЛЧИН:
- Алтанбулаг сумын Цөх багийн малчин Жамаагийн Пүрэв,
- Жавхлант сумын Бумбат багийн малчин Содномын Зандан;
УЛСЫН АВАРГА ФЕРМЕР:
- Баянгол сумын Гонир багийн фермер Маамын Адъяасүрэн;
- Орхон сумын Бэлэн далай багийн фермер Баасанжавын Буянбат;
- Хушаат сумын Даагат багийн фермер Дамдинсүрэнгийн Алтансүх;
УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН:
- Баруунбүрэн сумын “Ивэнтүрүү” ХХК;
- Цагааннуур сумын “Шүрэн тариа” ХХК;
- Орхонтуул сумын “Агрошим” ХХК;
УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ:
- Зүүнбүрэн сумын иргэн Дашчирэвийн Болортуяа;
- Хушаат сумын “Өгөөж мандал уул” ХХК-ийн механикжуулагч Галбадрахын Энхбаяр нар шалгарч хөдөлмөр, зүтгэлээрээ улсдаа манлайллаа.
Аварга малчин, тариаланч, ХХК-ийн шагналыг энэ амралтын өдрүүдэд гардуулах ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.