СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-01-26

Л.Халтар: Энэ онд зүүн чиглэл болон Өвөрхангайн замд засвар, арчлалт хийнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-т ажиллалаа. Эхлээд тус төвийн лабораторийн үйл ажиллагаа, авто замын мэдээллийн сан хэвийн ажиллаж буй эсэхийг үзэж танилцав.

Үүний дараа төвийн дарга Х.Пүрэвжаргалын мэдээллийг сонсож тодорхой хэд хэдэн асуудлаар хугацаатай үүрэг өглөө. , авто замын орон зайн мэдээллийн санд монгол орны хэмжээнд байгаа хатуу хучилттай авто замын мэдээллийг бүрэн байршуулж орон нутгийн АЗЗА компаниудаар хөтлүүлж хэвшүүлэх, зам барилгынажлын хяналтыг сайжруулж, бүс хариуцсан инженерүүдийг чадавхжуулах шаардлагатай зэрэг тодорхой чиглэлүүдээр үүрэг даалгавар өгөв.

Тэрбээр “2021 онд Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр замын гадаргуугийн боловсруулалт хийдэг тоног төхөөрөмжийг авсан. Авто машин дээр суурилуулсан энэхүү төхөөрөмж нь хатуу хучилттай авто замаар явахад замын зузаан, элэгдлийг тодорхойлох, өөр дээрээ дата цуглуулах хүчин чадалтай. Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан тухайн техник хэрэгслийг 10 дугаар сард хүлээн авсан. Энэ онд орон нутгийн замуудад ажиллуулна.

Замын насыг уртасгахын тулд баригдсан цагаас хойш 5-8 жилийн дараа заавал ээлжит засвар хийх ёстой. Тэгэхээр энэ онд баригдаад засвар хийх хугацаа болсон зүүн чиглэл, мөн Өвөрхангай чиглэлийн замд засвар, арчлалт хийнэ.

Хоёрдугаарт, зам, засварын чанарт анхаарч, эвдрэл гарч байгаа хүчин зүйлийг зөв тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд судалгааг бодитоор гаргах ёстой. . Хоёр талын хамтын ажиллагаа шударга сайн байж чанартай зам тавих ёстой. Зам, засварын ажилд тодорхой үр дүн гаргаж, гүйцэтгэгч болон хяналтын газрын хариуцлагыг чангатгахыг дахин хэлье” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.