СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Алексей Навальныйг "алан хядагч ба хэт даврагчид"-ын жагсаалтад оруулжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ-ын эрх баригчид сөрөг хүчний удирдагч Алексей Навальный болон түүний хэд хэдэн холбоотныг "алан хядагч ба хэт даврагчид"-ын жагсаалтад оруулжээ. Ингэснээр тэднийг Талибан, Исламын улс зэрэг гадаадын террорист байгууллага болон хэт барууны үзэлтэй, үндсэрхэг бүлэглэлүүдтэй адилтгаж байгаа юм.

Тус улсын  Тэдний дотор авлигын эсрэг мөрдөгч Георгий Албуров, өмгөөлөгч Вячеслав Гимади болон Навальныйгийн бүс нутгийн албаны хэд хэдэн зохицуулагч нар багтжээ.

Энэхүү мэдээллийн санд бүртгэгдсэн хүмүүсийн эсрэг хориг тавьж, үндэсний банкны үйлчилгээнд хамрагдах эрхийг нь хязгаарласан байна.

Ерөнхийлөгч Владимир Путины гол шүүмжлэгч болох Навальныйд өнгөрсөн оны 2 дугаар сард хоёр жил гаруйн хорих ял оноосноос хойш түүний улс төрийн байгууллагуудыг хууль бус гэж үзэн, хориглоод байгаа билээ. Одоо түүний холбоотнуудын ихэнх нь эх орноосоо дүрвээд байгаа юм.

Тус улсын эрх баригчид өнгөрсөн жилээс эхлэн сөрөг хүчний идэвхтнүүдийн эсрэг урьд хожид байгаагүй хатуу тэмцэл өрнүүлж, хүний ​​эрхийн олон арван байгууллага, хэвлэл мэдээллийн агентлаг, сэтгүүлч болон Кремлийн эсрэг зүтгэлтнүүдийг "гадаадын агент" гэж нэрлээд байна.

Эх сурвалж: AFP, UPI

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
172.58.143.163

Zuv shuu uls oroniig adrchilal nereer hagalan butargaj dollar hyaltaa togooj boolchildog odoo oros l uldsen $ oi avarahad

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.