СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэлийн төсөвт хохирол учруулсан НОБГ-ын дарга асан Н.Уламбаярыг торгох ял шийтгэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Нийслэлийн Онцгой байдлын газар (НОБГ)-ын дарга асан, бэлтгэл хурандаа Н.Уламбаярт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 20-нд хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тэрбээр нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014, 2016 онд онцгой байдлын үед хэрэглэх аврах багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг худалдан авах тендерт найзынхаа нэр дээр байгуулсан, өдгөө өөрөө захирлаар нь ажилладаг “Тэнгэрийн давалгаа” компаниа шалгаруулан их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм.

Тодруулбал, 2014 онд БНСУ-аас тээврийн зардал, татвар зэрэг нь багтаад 188.6 сая төгрөгийн үнэтэй тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл нийлүүлж, өөртөө давуу байдал бий болгон, нийслэлийн ЗДТГ-т 200 сая төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны дөрөвдүгээр сард дээрх компаниас 340 сая төгрөгөөр ой, хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын автомашин авах гэрээ дахиад байгуулж, 211.5 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр тээврийн хэрэгслийг өндөр үнээр авч, их хэмжээний хохирол учруулсныг АТГ-ынхан шалгаж тогтоосон билээ.

НПГ-аас Н.Уламбаярт Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд . Харин гэмт хэргийн улмаас байна.

Түүнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны тавдугаар сард хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж байсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.