Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-г танилцууллаа.
Тус төв нь 2012 оноос эхлэн аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжих, мэдээллийн сан үүсэх, өрсөлдөх чадварын өөрчлөлт, чиг хандлагыг судлах ажлыг эхлүүлсэн бөгөөд өдгөө 10 дахь жилдээ судалгааны тайланг танилцуулж байгаа юм. Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн үндсэн бүлгийн хүрээнд 175 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог.
Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг боловсруулж эхэлсэн цагаас хойш жил бүр ерөнхий үнэлгээгээр Орхон аймаг тэргүүлдэг байсан бол энэ жилийн хувьд Дорноговь аймаг нэгдүгээрт эрэмбэлэгджээ.
Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд 2, 3, 4, 5-р байранд эрэмбэлэгджээ. Харин Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Булган аймгууд хамгийн бага үнэлгээ авсан байна. Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон аймаг, Өмнөговь, Дорноговь аймгууд тэргүүлжээ.
Засаглалын үр ашгаар Сүхбаатар, Говьсүмбэр, Сэлэнгэ аймгууд эхний байруудад жагссан байна. Харин бизнесийн үр ашгаар Дархан-Уул, Баян-Өлгий, Сэлэнгэ аймгууд тэргүүлжээ. Дэд бүтцээр Дорноговь, Дархан-Уул, Ховд аймгууд 1-р байранд эрэмбэлэгдсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дорноговь аймгаас яагаад хувийн хэвшлийхэн дайжих болов хамгийн их хувийн хэвшлийг хавчдаг аймаг гэж дүгнэвэл зохилтой