Иргэдэд тарааж буй цагаан сарын хэвийн боов болон бусад хүнсний багцийн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал, санаачилгыг УИХ-ын гишүүн Т.Доржхандын хамт миний бие гаргаж байна. Нэг удаагийн бэлэг тараалт биш, улс орныхоо асуудлыг дорвитой шийдээсэй гэж хүсч байна. Хөрсний бохирдол, түгжрэл, татварын орчин ахмадуудын тэтгэврийг нэмэх асуудал чухал байна. Сонгогчдын боловсрол дээшилчхээд байхад ийм үйлдэл битгий гаргаасай.
Ер нь юм тараах асуудал их сөрөг үр дагавартай байдаг. Ингээд бид хоёр бусад гишүүдийг Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахад дэмжээсэй гэж хүсч байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Боов, эд өлгийн зүйл тараадаг, санал худалдаж авдаг байдал хавтгайрлаа. Хоёрхон сарын өмнө 2022 оны төсөв батлагдсан байдаг. Гэтэл энэ төсөвт үр ашиггүй зардлууд, хавтгайруулсан халамжийн бодлого бол хэвээрээ байгаа. Маш тодорхой жишээ гэхэд Богд Зонховагийн жишээ яригдаж л байна.
Монгол 3 хүн тутмын 2 нь ажилгүй, ядууралтай байхад Богд Зонхова мэтийн цемент зуурдаг, цагаан сараар ахмадууддаа боов тараадаг асуудлыг болих хэрэгтэй байна.
УИХ-ын Сонгуулийн тухай зүйлийн 48.1-т "Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал хугацаанд ямар нэгэн эд өлгийн зүйлийг тарааж болохгүй. Ямар нэгэн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж болохгүй" гэх зохицуулалт байдаг. Гэтэл одоогийн хуулийн хүрээнд та юм тарааж болно гэх зохицуулалттай байна.
УИХ-ын гишүүн та цагаан сараар та эд өлгийн зүйл, ул боов тараахгүй. Энэ тохиолдолд танд эрүүгийн хариуцлага тооцох болно гэх ийм ерөнхий зохицуулалтыг хаврын чуулганаар хэлэлцэж оруулахаар ярьж байна.
Зөвхөн өөрийнхөө тойрогт УИХ-ын гишүүд бэлэг тарааж байна. Ахмадууд өөрсдийнхөө тэтгэврийн мөнгөөр цагаан сарын идээгээ засдаг болох байтал эдийн засгийн бодлого нь илүү халамж руу чиглэсээр байна.
Тэтгэврийн шинэчлэлээ өөрсдөө хийх хэрэгтэй. Тогтмол орлого хэрэгтэй болохоос сонгуульд зориулж бэлэг тараадаг тогтолцоо хэрэггүй. Ийм учраас ҮХЦ-д сонгуулийн хуулиа өөрчилье гэж хандсан юм. 76 гишүүн 76 тойрогт ул боов тараадаг бус бодлого ярих хэрэгтэй. Парламент боов тараадаг биш бодлого ярьдаг болох хэрэгтэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нэг ч гэсэн айл тавагын идээтэй болж байгаа нь сайн хэрэг Доржийн гишүүн та тойрохын иргэдээ юу өгсөн бэ