БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани Хөгжлийн банкнаас 17,7 тэрбум төгрөгийн зээл аваад, эргүүлж төлөөгүй гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.
Хөгжлийн банкнаас их хэмжээний зээлийг өөрсдийн төдийгүй хамаарал бүхий компаниудаар дамжуулан авч тус банкийг дампууруулах хэмжээнд ноцтой хохирол учруулсан улстөрч, бизнесмэн, хувь хүмүүсийн талаарх баримтыг олон нийтэд мэдээллэсэн сэтгүүлчдийн амь насанд халдана хэмээн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан Ё.Отгонбаяр олон нийтийн сүлжээг ашиглан заналхийлсэн үйлдэл гаргасныг Монголын сайтын холбооноос эсэргүүцэн энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Ё.Отгонбаяр нь хувийн эрх ашгаа хамгаалахын тулд www.zarig.mn вэбсайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг болон сэтгүүлч У.Оргилмаа нарын амь насанд халдахаар заналхийлж байгаа энэ үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа бөгөөд бусдыг айлган сүрдүүлэх замаар өөрийн бусармаг үйл ажиллагааг нуун дарагдуулах гэсэн үйлдэл хэмээн үзэж байна.
Сайд асан Ё.Отгонбаяр үүнтэй холбогдуулсан байж болзошгүй агуулга бүхий заналхийллыг өөрийн твиттер хуудсаар дамжуулан сэтгүүлч У.Оргилмаа руу илгээсэн нь ил болоод байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс дараах мэдэгдлийг гаргажээ.
Улс төрийн эрх мэдэл болон төрийн шийдвэр гаргах төвшний мэдээлэлд ойр давуу талаа ашиглан Засгийн газрын банк болох Хөгжлийн банкнаас их хэмжээний зээлийг өөрсдийн төдийгүй хамаарал бүхий компаниудаар дамжуулан авч улмаар тус банкийг дампууруулах хэмжээнд ноцтой хохирол учруулсан улс төрч, бизнесмен, компаниудын талаарх баримт, мэдээлэл сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаж буй нь хэвлэлийн эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиараа тунхагласан чөлөөт хэвлэл бүхий улс оронд зүй ёсны үйл явдал билээ.
Улс орон, нийтийн эрх ашгийг ноцтой хөндсөн дээрх сэдвээр бичиж, нийтэлж, сурвалжилж, олон нийтэд түгээн дэлгэж буй хэвлэл мэдээллийн тодорхой хэрэгслүүд болон сэтгүүлч, нийтлэлчдийг үүнийх нь төлөө төрийн сайд асан Ё.Отгонбаяр айлган сүрдүүлж, амь насыг нь заналхийлсэн үйлдэл гаргасныг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс эрс эсэргүүцэж байна.
Эрүүгийн хуулийн 14.3 дугаар зүйлд “Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах” гэмт хэргийг “Өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн…” бол ял шийтгэлтэй байхаар тодорхой зүйлчилсэн байх тул Ё.Отгонбаярын үйлдлийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй хэмээн үзэж, цагдаагийн байгууллага шалгахыг шаардах, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий байгууллагын хувьд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл бүх талын өмгөөллийн болон тэмцлийн арга хэмжээ авахаа илэрхийлж байна.
Улс төрийн эрх мэдлийг нийтийн эрх ашгийн эсрэг урвуулан ашигладаг аливаа үйлдлийн эсрэг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн зүй ёсны дуу хоолой, үзэл бодол, мэргэжлийн үйл ажиллагаа, хэвлэлийн эрх, эрх чөлөө, чөлөөт хэвлэл, цаашлаад сэтгүүлч, нийтлэгчдийн амь насыг хамгаалахын төлөө шаардлагатай бол тэмцлийн хэлбэрийг сонгохоо мэдэгдэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайд байхдаа тэтгэмжтэй сургууль зардаг байсан шовшийн хулгайч даа.
Энэ хулгайч хүн алж чадах уу? Харин өөрийг нь олны гарвал чулуу шидэж толгойг хага шаана. Бусад 76г ч гэсэн олон нийтийн газар явж байвал толгойг нь хага шаа. Данхан толгойт дубайн гэрээ луйвар гээд байсан өчигдөр хамт малийтал инээгээд авсан мөнгөндөө цадсан царайтай харагдана лээ.