СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-01-25

63 мянган хүүхдийн мөнгийг хуримтлалд шилжүүлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Эцэг эхчүүд хүсэлт гаргаснаар сар бүр олгодог мөнгийг энэ оны долдугаар сарын 1-н хүртэл 100 мянган төгрөгөөр олгох, цаашид тодорхой хувийг хуримтлуулахаар болсон. Иймд хүсэлт гаргасан эцэг эхчүүдийн дансанд энэ сарын 20-иос мөнгөн дэмжлэгийг нь олгож эхэлсэн билээ.

Өнөөдрийн байдлаар 1.1 сая хүүхдэд 116 тэрбум төгрөгийн  мөнгөн дэмжлэг олгосныг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд мэдэгдсэн. Одоогоор 63 мянган хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлээгүй болохыг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдээлэв.

Тус газраас “Өнөөдрийн байдлаар 63 мянган хүүхдийн мөнгийг олгоогүй, хуримтлал хэлбэрээр хадгалагдаж байна. . Хүүхдийн мөнгөн дэмжлэгийг эцэг эх, асран хамгаалагч нар хуримтлал хэлбэрээр хадгалж болно. Мөн бэлэн мөнгөөр авах боломжтой. Нөхөн олголтын маргаашнаас дансанд нь шилжүүлж эхэлнэ” гэлээ.

Үүнээс гадна “насны хишиг”-ийн мөнгөө авч чадаагүй  65-аас дээш насны ахмадууд хүсэлтээ гаргасан тохиолдолд ирэх сард нөхөн олгох юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.