Ардчилсан намын даргын сунгаа болохоор болжээ. АН-ын Дотоод сонгуулийн хороо 1-р сарын 24-нд хуралдаж, намын даргын сунгааны талаар хэлэлцэж хойшлуулсан байна. Тодруулбал, ирэх сарын 9-ний өдөр дахин хуралдах тов гарчээ.
Энэ талаар АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалтай ярилцаж байна.
АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал:
-УДШ-ийн 38 дугаар тогтоолоор АН-ыг хэн ч төлөөлөх эрхгүй болсон. О.Цогтгэрэлийг намын даргаар бүртгэхгүй гэсэн талаар бүгд мэдэж байгаа. М.Тулгатыг ч бүртгэхээс татгалзсан. Иймд тус тогтоол ёсоор бид намын даргаа дахин сонгох эрхтэй. Сонгуулиа хийнэ. Монгол түмний Сар шинийн баяр болох гэж байгаа учир дараа нь хуралдаад, товыг зарлана.
Намын даргыг намын гишүүд сонгодог болохоос УДШ сонгодоггүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Imanali