СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2022-01-25

"Эрдэнэс Оюутолгой"-д ногдох $2.4 тэрбумын өрийг 100% тэглэсэн батламжийг гардуулж өглөө

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газар, Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээг үндэслэж, УИХ Оюу толгойн ордоо Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай 103-р тогтоолыг баталсан.

Уг тогтоолд тусгагдсан заалтууд хэрэгжиж эхэлж байна. Өнөөдөр гүний уурхайн үйлдвэрлэлийн анхны тэсэлгээг хийх ёслолын үеэр Оюу толгойн төслийн батламжийг "Туркойс Хилл Ресурсес" компанийн санхүү эрхэлсэн захирал Люк Колтон "Эрдэнэс Оюу толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбатад гардуулан өглөө. 

Гүний уурхайн тогтвортой олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт санхүүжилтийг "Рио Тинто", "Туркойс Хилл Ресурс" компани буюу хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцахаар болсон.

Мөн "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд огтлох малталтыг эхлүүлэхэд шаардагдах санхүүжилт болон бусад арга хэмжээ авахыг санал нэгтэйгээр зөвшөөрснийг өнөөдөр зарлав.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.233

Дахиад өрөнд орох юм биш үү

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.197

Үхсэн тэр цөлмөж бгаа биз дээ.Бидэнд ухсан нүх л үлдэнэ дээ.Яаж хурдан ухаж зайлах бэ гээд л сууж бгаа штээ.

Н.Ганбаатар
2 жилийн өмнө
66.181.161.123

Эхнээсээ л хахуулиар хийгдсэн гэрээ,дахиад ч гүйцэтгэлээр нуусан хөрөнгнөөс татвар авах нь хэрэгтэй!Монголчууд авилгач нараасаа хурдан салвал хөгжихөд зовох юм даан ч алга даа.Бүгд байна!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.