СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Германы их сургуульд галт зэвсэгт халдлага болж, нэг хүн амиа алджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ХБНГУ-ын баруун өмнөд хэсэгт орших Хайдельбергийн их сургуулийн лекцийн танхимд зэвсэгт этгээд халдаж, гал нээсний улмаас нэг хүн амиа алдан, гурван хүн шархаджээ.

Хоёр буугаар зэвсэглэсэн этгээд нь 18 настай сурагч байсан бөгөөд халдлага үйлдсэнийхээ дараа өөрийгөө буудаж, амиа хорлосон болохыг орон нутгийн цагдаа мэдэгдсэн юм.

Халдагч нь ямар ч шашин, улс төрийн зорилгогүй байсан гэж Германы хэвлэлүүд мэдээлж байна.

Одоо албаныхан Нойенхаймер Фельд хэсэг дэх их сургуулийн хотхонд томоохон ажиллагаа явуулж байгаа ба аврагчид болон онцгой байдлынханд чөлөөтэй хөдлөх боломж олгохын тулд иргэдийг тус бүсээс зайлсхийхийг хүссэн байна.

Мөн 25-аас доош насны иргэдэд галт зэвсгийн зөвшөөрөл олгохоосоо өмнө сэтгэл зүйн үнэлгээг зайлшгүй хийдэг аж.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.