СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-д өдөр тутмын халдварын тохиолдол дээд хэмжээндээ хүрчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Өмнөд Солонгост өнгөрсөн 24 цагийн дотор коронавирусийн халдварын 8,571 шинэ тохиолдол батлагдсан нь тус улсад нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Тус үзүүлэлт өнгөрсөн долоо хоногт огцом өсөж, 1 дүгээр сарын 17-нд 3,857 байсан бол өнөөдөр 8,571 болтлоо нэмэгджээ.

БНСУ-д "Омикрон" хувилбар коронавирусийн давамгайлсан омог болсныг тус улсын Засгийн газар өнгөрөгч даваа гарагт мэдэгдсэн билээ. аж.

"Омикрон"-ы тархалтыг зогсоохын тулд орон нутгийн эрх баригчид шинэ дүрэм журмыг нэвтрүүлж байгаа бөгөөд өндөр настан, суурь өвчтэй иргэд зэрэг өндөр эрсдэлтэй хүмүүсийн халдварыг эрт илрүүлж, шуурхай эмчлэхэд чиглэж байгаа юм.

Одоогийн байдлаар тус улсад 749,979 хүн цар тахлаар өвчлөн, 6,588 хүн нас бараад байна. Мөн нийт

Эх сурвалж: Yonhap News Agency

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.