Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүү 2022 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Франц Улс дахь дипломат корпусын ахлагч, Гэгээн Ширээт Улсын Элчин сайд бөгөөд Хамба ноён Селестино Миглиортой танилцах уулзалт хийжээ.
Ноён С.Миглиор 1990-ээд оны үед Ватиканд алба хашиж байхад нь Монгол Улсаас хоёр багш эрдэмтэн зочилж, түүхэн баримт бичгүүдийг судалж байсныг эргэн дурсаж, Франц Улсад эх орноо төлөөлөн ажиллах нэр хүндтэй албанд Элчин сайд У.Нямхүүд өндөр амжилт хүсэн ерөөсөн байна.
Элчин сайд У.Нямхүү Элчин сайд, хамба С.Миглиорт цаг зав гарган хүлээн авч буйд талархал илэрхийлээд Ватиканы архиваас хуулбарлан авсан түүхэн захидлууд эдүгээ ГХЯ-ны архивын музей болон Хархорин хотын музейд хадгалагдаж буйг дурдаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Монгол Улс НҮБ-д элссэн 60 жилийн ойгоо 2021 онд тэмдэглэсэн талаар мэдээлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.