СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2022-01-25

Өнөөдөр болох онцлох хоёр үйл явдал

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Өнөөдөр болох хоёр онцлох үйл явдлыг та бүхэнд танилцуулъя. 

ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан Хятад улс руу татах байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ батлах ёслол өнөөдөр болно. Энэ нь "Сибирийн хүч-2"-ын үргэлжлэл "Союз Восток" хийн хоолойн төсөл юм. 

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Хийн хоолойн төслийн дараагийн шатны ажлыг эхлүүлэх асуудлаар "Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов болон "Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нартай энэ сарын 22-нд цахим уулзалт хийж, протоколд гарын үсэг зурж, цаашид хийх ажлын төлөвлөгөөний талаар нарийвчлан хэлэлцэхээр тохирсон юм. 

Мөн, өнөөдөр Оюутолгойн гүний уурхайн нээлтийн ёслол болж, анхны тэсэлгээг хийнэ. Энэхүү ёслолд Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, цан цохино.

Оны өмнө Монгол улсын Засгийн газар Оюутолгойн томоохон хувьцаа эзэмшигчидтэй тохирсноор гүний уурхайн бүтээн байгуулалт 2022 оны эхний улирлаас эхлэхээр болоод байгаа. 

Энэхүү хоёр төсөл хэрэгжиж эхэлснээр зөвхөн хийн хоолойг нутгаараа дамжуулснаар жилд улсын төсөвт дунджаар нэг тэрбум ам.доллар орох тооцоо гараад буй. Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор Монгол улсын эдийн засаг хэд дахин тэлэх урьдчилсан таамаг байгаа юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

наранцогт
2 жилийн өмнө
202.9.46.27

улс орны маань эдийн засаг дэвжиж дээшилсэн юмаар хомс төрд гарсан хүмүүс нь сайхан сайхан юм амлаад л тэр нь биелэхгүй бүр улс орноо өрөөнд оруулсан гэрээ хийдэг хил гааль хээл хахууль юмны үнэ тэнгэрт хадчихсан тэтгэвэр цалин нь хаанаа ч хүрэхгүй ийм л амьдар ч байна их олон худал дотроос .үнийг олж харж чадахгүй болоод итгэх итгэл тасардаг юм байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.