Орон сууцны байр мөргөсөн зам тээврийн осолд Тээврийн цагдаагийн алба шалгалтын ажиллагаа явуулжээ.
Өчигдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 13.00-14.00 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 15 дугаар хороо "К ЭЙЧ" хотхоны гадаа G500 маркийн тээврийн хэрэгсэл байр мөргөсөн осол гарсан. Энэ дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс үзлэг, шалгалт хийхэд тухайн автомашины жолооч М нь хүүхдээ шүдний эмнэлэгт үзүүлэх зорилгоор автомашины зогсоолд зогсохдоо арааг зогсоолын байрлалд шилжүүлэхгүйгээр бууж, улмаар сандралд орж зогсоох арга хэмжээ авахдаа хаазыг андуурсаны улмаас байрыг мөргөсөн байна.Жолоочийн согтолтын зэргийг шалгахад 0 хувьтай гарчээ.
Иймд жолооч та бүхэн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохдоо мөн зогсоол талбайд автомашинаа байрлуулахдаа аюулгүй байдлаа хангахыг ТЦА-наас анхаарууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нэг гартаа утас барьсан байсан байлгүй.ийм жолооч(алуурчид)замаар дүүрэн явж байгаа гэхээр аймар санагдаж байна
Хохирлыг нь төлүүлээд, жолооны эрхийг нь хас.
Шинэ цагын жолооч бэлтгэдэг Курсуудын бүтээл хааз тормасаа ялгахгүй ийм л жолооч бэлдэнэ дээ Тэгээд шинэ баян цээж өвчтэй нэг гартаа утас нөгөө гартаа руль барсан биёэ тоосон нөхдийн гай даа