СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-01-24

Ж.Бат-Эрдэнэ: Замын-Үүд боомтоор 880 чингэлгээр 10928 тонн ачаа орууллаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 196 дугаар тушаалаар Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж байгаа.

Ачаа, тээврийн зохион байгуулалт, нөхцөл байдлын талаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ "Эрээн хотод гаалийн бүрдүүлэлт хийгдсэн 1000 орчим чингэлэг ачаа байна. Зэвсэгт хүчин болон хилийн цэргийн жолооч нар . Тээвэр зохион байгуулалтыг цэгцтэй болгох хүрээнд тээврийн 3 системийг бий болгож систем хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар чингэлгийн татан авалтыг зохион байгуулж байна.

  • Нэгдүгээрт, тээвэр зохион байгуулалтыг цэгцтэй болгох, тээврийн систем хоорондын уялдаа холбоог сайжруулах
  • Хоёрдугаарт, тээвэрлэлтийн  зохион байгуулалтыг хийхдээ халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанга мөрдүүлэх,
  • Гуравдугаарт, бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор Засгийн газраас тусгай албаны жолооч нарыг бэлдэж  горимоор ачаа барааг оруулж ирж байна. 

08:00-13:00 цагийн хооронд БНХАУ-ын талаас хилийн 0 цэгт ачааг буулгаж 13:00 цагаас Монгол Улсын талаас хилийн зурвасаар ариутгагдсан машины кабинд хамгаалалтын бүрэн хувцас хэрэглэлтэй жолооч бүхий тээврийн хэрэгсэл нэвтэрч 5-6 цагийн хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахиж, чингэлэг бүхий ачааг нэвтрүүлж байна" хэмээн хэллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.