Украйн дахь АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудын ар гэр, төрөл төрөгсдийг эх орон руугаа буцахыг тус улсын Төрийн департаментаас тушаажээ. Түүнчлэн, зайлшгүй шаардлагатай бус ажилтнуудыг явахыг зөвшөөрсөн бөгөөд Украйн дахь америк иргэдийг нутаг буцахыг уриалсан аж.
Төрийн департаментын албан ёсны мэдэгдэлд, ОХУ Украйны эсрэг томоохон цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа гэх мэдээллийг дурдсан байна. Харин Оросын зүгээс ийм төрлийн мэдээллийг эрс няцааж байгаа юм.
Гэвч хурцадмал байдал үргэлжилж байгааг Америкийн албаныхан онцолсон бөгөөд "АНУ-ын иргэд аливаа дарамт, халдлагад өртөж болзошгүй" учир Украйн, Ороос руу зорчихгүй байхыг анхааруулжээ.
АНУ-ын Элчин сайдын яам нээлттэй хэвээр байгаа ч халдлага хэзээ ч болж болзошгүйг Цагаан ордноос анхааруулж байгаа юм. Энэ талаар нэгэн албаны хүн "Ийм гэнэтийн тохиолдолд АНУ-ын Засгийн газар иргэдээ нүүлгэн шилжүүлэх боломжгүй байх болно" хэмээн тэмдэглэсэн байна.
Тэгвэл тус улсын зүгээс сум, хамгаалах төхөөрөмж зэрэг нийт 90 тонн "тусламж"-ийг Украйнд илгээсэн бөгөөд эдгээр нь өнгөрөгч бямба гарагт хүрэлцэн иржээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Orosyyd evgyu de. Daraa n tolgou sain ygaana sh de. Oros irged, bolon mongolchyyd
Орос Америкийн дайн болвол. Дэлхийн дайн болно. Иймд хоёр улсын маргаан энхийн журмаар явагдах байлгүй дээ. Баедан төрд гарсанаас хойш мэлээн маргаан дагуулж байна даа. Трамп харин гайгүй нөхөрсөг байсан юм бишүү
АНУ гэж улс орнуудыг хооронд нь хагаралдуулдаг хорин бас л муухай улс шүү хахолууд юу чаддагын
Хамаг үймээний улсууд АНУ Англи өөрсдөө байлдахгүй хорчингууд