Митакеуми гурав дахь удаагаа түрүүлэн Озеки цолтон боллоо

Сурталчилгаа
Митакеуми гурав дахь удаагаа түрүүлэн Озеки цолтон боллоо

Японы мэргэжлийн сумо бөхийн Хацу башё үзэгчдийг "өндөлзүүлсэн" барилдаануудаар дүүрэн болж өнгөрлөө. 

 

Хацу башёгийн шийдвэрлэх 15 дахь өдрийн барилдааны өмнө Секивакэ Митакеуми ганцаараа 12 даваа, хоёр унаатайгаар тэргүүлж, түүний араас 11 даваа, гурван унаатай Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Аби, Котоновака нарын гурван бөх эрэмбэлэгдэж байлаа. Өчигдөр буюу сүүлийн өдөр башёг тэргүүлэгч Секиваке Митакеуми Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй барилдаж хэрэв Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ давбал түрүү бөхийн төлөөх нэмэлт барилдаан гарах учиртай байлаа. Гэвч харамсалтай нь монгол үзэгчдийн хүсэн хүлээсэн үр дүн гарсангүй. Секиваке Митакеуми Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг давснаар дээд зиндаанд гурав дахь удаагаа түрүүлж Озеки цолны болзол хангалаа. 

Секиваке Митакеумигийн хувьд богино хугацаанд өндөр амжилт үзүүлж буй бөх юм. Япон аав, Филиппин ээжтэй Митакеуми бүр багаасаа сумо бөхөөр хичээллэж эхэлсэн бөгөөд бага сургуульд байхдаа өөрөөсөө жижиг биетэй хүүхдэд ялагдсан нь түүнийг илүү их хичээх түлхэц болсон гэдэг. Хуулийн сургуульд сурч байхдаа их сургуулийн Ёкозүна болж улмаар сонирхогчдын сумогийн Ёкозүна болсноор эргэлт буцалтгүй мэргэжлийн сумод хүч үзэх болсон байна. 

Тэрээр 2018 оны Нагоя башёд анхны түрүүгээ хүртэж байсан бол 2019 оны Аки башёд хоёр дахь удаагаа, 2022 оны Хацу башёд гурав дахь удаагаа түрүүллээ.  

Харин дээд зиндаанд хүч үзсэн монгол бөхчүүд дараах амжилттайгаар Хацу башёг өндөрлүүллээ. 

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (11-4)
Маэгашира 1 Кирибаяама Б.Лхагвасүрэн (6-9)
Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров (8-7)
Маэгашира 3 Тамаваши Б.Мөнх-Оргил (8-7)
Маэгашира 5 Чиёошома Г.Мөнхсайхан (4-11)
Маэгашира 6 Хошорюу С.Бямбасүрэн (11-4)


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0