СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-01-24

Монгол Улсаас анх удаа увсын чацаргана газар зүйн заалтыг Европын Холбоонд бүртгүүллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Увсын чацаргана газар зүйн заалт Европын Холбоонд бүртгэгдлээ. МҮХАҮТ болон Германы Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Холбоотой хамтарсан Увс аймагт чацаргана тариалагчдын нэмүү өртгийн сүлжээ бий болгох хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийн хүрээнд 2019 оны 11 дүгээр сараас Увсын чацаргана газар зүйн заалтыг Европын Холбоонд бүртгүүлэх ажлыг эрчимжүүлсэн.

МҮХАҮТ-ын зүгээс Увсын чацарганын лабораторийн шинжилгээ, баримт бичигт засвар өөрчлөлтийг хийх зэргээр хувийн хэвшилтэй хамтран ажилласан юм.

Увсын чацаргана газар зүйн заалт Европын Холбоонд бүртгэгдсэнээр Европын Холбооны гишүүн орнуудад “Увсын чацаргана” газар зүйн заалт хамгаалагдаж, хуурамч бүтээгдэхүүн борлуулагдахаас сэргийлэх, түүнийг зогсоох зэрэг ач холбогдолтой.

Түүнчлэн орон нутгийн чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн орлого нэмэгдэх, тогтвортой бизнес эрхлэлтийг дэмжих, байгаль орчин, цаг уураас шалтгаалсан онцлог амт, чанарыг хадгалах, .

Анх 2016 онд Увсын чацаргана газар зүйн заалтыг Оюуны өмчийн газар, Увсын чацаргана газар зүйн заалтын нийгэмлэг, Франц Улсын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Европын Холбоонд бүртгүүлэх ажлыг эхлүүлсэн. 2019 оноос Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Увсын чацаргана үйлдвэрлэгчдийн холбоо, Германы Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Холбооны SEQUA төслийн баг хамт олон үргэлжлүүлэн ажиллаж, дээрх үр дүнд хүрлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.